АНУ
АНУ
ESL, community college-ийн 2+2, бакалавр, магистр. F-1 виз, кампус доторх ажил.
Орны тухай
АНУ нь шилдэг их сургууль, судалгаа, инноваци төвлөрсөн улс. Олон улсын оюутанд уян хатан тогтолцоо, тэтгэлэг, кампус дотор ажиллах болон төгссөний дараа OPT/CPT дадлага хийх боломж олгодог.
Манай төв муж бүрийн магадлан итгэмжлэгдсэн ESL сургууль, community college (2+2) болон бакалавр, магистрын сургуулиудтай хамтран элсэлт, F-1 визний зөвлөгөө өгдөг.
Хэлний бэлтгэл
ESL хөтөлбөрүүд улирал бүр болон сар бүр элсэлт авдаг. Визний ярилцлагын цаг товлох тул 3–4 сарын өмнө бүртгүүлнэ.
Виз: Тэнцсэний дараа I-20 урилга ирнэ. SEVIS хураамж төлж, DS-160 бөглөөд Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд ярилцлагад орно. Төв ярилцлагын бэлтгэлийг ганцаарчлан хангана.
Цагийн ажил: F-1 визтэй оюутан кампус дотор 7 хоногт 20 цаг ажиллана.
Хэлний бэлтгэлийн дараа TOEFL/IELTS-гүйгээр гэрээт коллеж, их сургуульд дэвших, бакалавр, магистрын тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Материал:
• Паспорт — 6 сараас дээш хүчинтэй
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Аттестат, дипломын эх хувь + орчуулга, сүүлийн 3 жилийн дүн
• Сургууль эсвэл ажлын тодорхойлолт (англи)
• Цээж зураг 5×5 см, цагаан фонтой
• DS-160 ба SEVIS I-901 баримт
• Гэр бүлийн болон төрсний лавлагаа, орчуулга
• Батлан даагчийн үнэмлэх, ажил орлогын тодорхойлолт, НДШ, татвар
• 1 жилийн сургалт, амьжиргааг хангах банкны үлдэгдэл, сүүлийн 6–12 сарын хуулга
• Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, орчуулгатай
| Элсэлт | Хичээл эхлэх | Бүртгэлийн сүүлийн хугацаа |
|---|---|---|
| Хавар (Spring) | 1 сар | 10 сарын 15 |
| Зун (Summer) | 5 эсвэл 6 сар | 3 сарын 1 |
| Намар (Fall) | 8 эсвэл 9 сар | 5 сарын 15 |
| Богино ESL | Сар бүр | Эхлэхээс 3 сарын өмнө |
Их сургуулиуд
4,000 гаруй их сургууль, community college-д бүх чиглэлээр бакалавр, магистр, докторт суралцаж, сургалтын төлбөрийн 20–100% тэтгэлэг авах боломжтой.
• Боловсрол: бүрэн дунд эсвэл бакалавр (GPA 2.8–4.0)
• Хэл: TOEFL iBT 61–80+ эсвэл IELTS 5.5–6.5+. Тэтгэлэгт SAT/GRE нэмэгдэнэ.
• Намар (8/9-р сар): бүртгэл 11-р сараас 4-р сар
• Хавар (1-р сар): бүртгэл 7-р сараас 10-р сар
Материал: паспорт, аттестат эсвэл диплом, TOEFL/IELTS/SAT, эссэ, багшийн тодорхойлох захидал, санхүүгийн баталгаа.
