Elite Education

Сингапур

Сингапур

100% англи хэл. Foundation, салбар кампус, 2–4 долоо хоногийн Student Pass.

Улсын тухай

Сингапур нь Зүүн Өмнөд Азийн санхүү, худалдаа, боловсрол, технологийн зангилаа бөгөөд хамгийн аюулгүй, цэвэрхэн улсуудын нэг. Албан ёсны хэл нь англи тул оюутнууд 100% англи хэл дээр суралцана.

Үндэсний их сургуулиудаас гадна Их Британи, Австрали, АНУ-ын салбар кампус ажилладаг. 2–3 жилд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжтой.

Хэлний бэлтгэл

Англи хэлний бэлтгэл, Foundation хөтөлбөрт сар бүр болон 2 сар тутам элсэлт авна. Хичээл эхлэхээс 1.5–2 сарын өмнө бүртгүүлнэ.

Виз: Материал Сингапурын цагаачлалын алба (ICA) руу цахимаар очно. 2–4 долоо хоногт Student Pass (IPA) батлагдана. Ярилцлага шаарддаггүй.

Давуу тал: академик англи хэл, IELTS оноогоо ахиулж их сургуулийн үндсэн ангид шалгалтгүй шилжинэ. Дараа нь Сингапур дахь Англи, Австрали, АНУ-ын салбарт, эсвэл Австрали, Их Британи, Канад руу шилжиж болно.

Материал:
• Паспорт — 6 сараас дээш хүчинтэй
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Аттестат, диплом, дүн — англи орчуулгатай
• Цээж зураг 3.5×4.5, цагаан фонтой
• Төрсний гэрчилгээний лавлагаа, англи орчуулгатай
• Ажил эсвэл сургуулийн тодорхойлолт
• Батлан даагчийн үнэмлэх, орлогын тодорхойлолт
• Сургалтын зардал хүрэх банкны үлдэгдэл
• ICA маягт (Form 16, V36) — төв дээр бөглөнө

ЭлсэлтХичээл эхлэхБүртгэл
Өвөл1, 2 сарЭхлэхээс 6 долоо хоногийн өмнө
Хавар3, 5 сарЭхлэхээс 6 долоо хоногийн өмнө
Зун7, 8 сарЭхлэхээс 6 долоо хоногийн өмнө
Намар9, 11 сарЭхлэхээс 6 долоо хоногийн өмнө

Их сургуулиуд

Бизнес, мэдээллийн технологи, аялал жуулчлал, инженер, санхүүгийн чиглэлээр 100% англи хэл дээр суралцана.

• 9-р анги төгссөн бол Foundation, 12-р анги төгссөн бол бакалавр
• IELTS 5.5–6.5. Оноогүй бол сургуулийн хэлний бэлтгэлд сууна.
• Жилд 3–6 удаа: 1, 3, 5, 7, 9, 11-р сар. Хичээл эхлэхээс 2 сарын өмнө бүрдүүлнэ.

Материал: паспорт, цээж зураг, төрсний лавлагаа, аттестат эсвэл диплом, IELTS эсвэл дотоод тест, банкны тодорхойлолт.

Бүртгүүлэх