Солонгос
Солонгос
D-4-1 хэлний бэлтгэл, их сургуулийн 30–100% тэтгэлэг, ойрхон аюулгүй орчин.
Орны тухай
БНСУ нь боловсролын чанар, өндөр технологи, K-Culture-оор Азид залуусын хамгийн их зорьдог орнуудын нэг. Монголтой ойр, цагийн зөрүү бага, амьдрах орчин аюулгүй.
Магадлан итгэмжлэгдсэн их сургуулиуд гадаад оюутанд сургалтын төлбөрийн 30–100% хүртэлх тэтгэлэг олгодог. Сөүл, Инчон, Пусан, Тэжон, Тэгү зэрэг хотуудад хэлний бэлтгэл болон үндсэн анги нээлттэй.
Хэлний бэлтгэл
Жилд 4 удаа элсэлттэй. Хичээл эхлэхээс 3–4 сарын өмнө бүртгүүлнэ.
Виз: Материал илгээж ярилцлагад орсны дараа төлбөрийн нэхэмжлэх ирнэ. Төлбөр шилжүүлсний дараа урилга эсвэл визний код гарч, Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төвд D-4-1 виз авна.
Цагийн ажил: Очсоноос хойш 6 сарын дараа TOPIK 2+ түвшинтэй оюутан 7 хоногт 20 цаг (амралтын үеэр хязгааргүй) ажиллах эрхтэй.
Хэлний бэлтгэлийн дараа TOPIK 3–6-аар бакалавр, магистрт тэтгэлэгтэй элсэх, мэргэжлийн коллежид суралцах боломжтой.
Материал:
• Элсэлтийн анкет, суралцах төлөвлөгөө
• Паспорт — 1 жилээс дээш хүчинтэй
• Цээж зураг 3.5×4.5, цагаан фонтой
• Аттестат эсвэл диплом, дүнгийн тодорхойлолт — эх хувь + апостиль
• Төрсний бүртгэлийн лавлагаа (англи эсвэл солонгос орчуулгатай)
• Ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэх
• Хөрөнгийн баталгаа: 8,000–10,000 ам.доллар байршуулсан тодорхойлолт
• Батлан даагчийн ажил, цалин, нийгмийн даатгал, татвар, сүүлийн 1 жилийн дансны хуулга
• Сүрьеэгийн шинжилгээ — ЭСЯ-ны гэрээт эмнэлгээс
| Элсэлт | Хичээл эхлэх | Бүртгэлийн сүүлийн хугацаа |
|---|---|---|
| Хавар | 3 сар | 12 сарын 10 |
| Зун | 6 сар | 3 сарын 10 |
| Намар | 9 сар | 6 сарын 10 |
| Өвөл | 12 сар | 9 сарын 10 |
Их сургуулиуд
Шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургуулиудад Солонгос хэл (TOPIK 3–6) болон 100% англи хэл (IELTS 5.5+) дээр бакалавр, магистр, докторт 30–100% тэтгэлэгтэй элсэх боломжтой.
• Боловсрол: бүрэн дунд эсвэл бакалавр, GPA 75%+
• Хэл: TOPIK 3–6 эсвэл IELTS 5.5–6.5 / TOEFL iBT 71+
• Хавар (3-р сар): бүртгэл 9–11 сард
• Намар (9-р сар): бүртгэл 3–5 сард
Материал: апостильтай аттестат эсвэл диплом, төрсний болон гэр бүлийн лавлагаа, TOPIK эсвэл IELTS, суралцах төлөвлөгөө, банкны баталгаа (16,000–20,000 ам.доллар).
