Elite Education

Япон

Япон

Хэлний бэлтгэл, их сургууль, мэргэжлийн коллеж. Жилд 4 удаа элсэлттэй.

Орны тухай

Япон нь далайгаар хүрээлэгдсэн арал улс. Газар нутгийн 75% нь уулархаг, үзэсгэлэнт байгаль, дулаан уур амьсгалтай. Бүдо, кадо (икэбана), шёодо, кабүки зэрэг эртний урлаг, дэлхийн өв газруудтай.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүчирхэг улс гэдгээрээ танигдсан. Хүүхэлдэйн кино, зурагт ном, тоглоом, кино урлаг нь дэлхийн анхаарлын төвд байдаг. Гадаад оюутан Япон хэлнээс гадна англи хэл дээр 100% хичээл үзэх боломжтой сургуулиуд бий.

Хэлний бэлтгэл

Жилд 4 удаа элсэлт авдаг. Хичээл эхлэхээс 6 сарын өмнө сургуульдаа бүртгүүлсэн байна.

Виз: Зуучлагч материал бүрдүүлж Япон дахь сургууль руу илгээнэ. Сургууль нь бүс нутгийн гадаадын иргэний газарт өгч сургалтын виз хүснэ. 2–3 сарын дараа оршин суух зөвшөөрөл (шар хуудас) гарна. Эх хувийг аваад Монгол дахь Японы ЭСЯ-нд хандаж паспортод виз хэвлүүлнэ.

Цагийн ажил: 7 хоногт 28 цаг, олон нийтийн амралтын үеэр 40 цаг. Сургууль ажил олж өгдөг бөгөөд оюутнууд ихэвчлэн очсоноос хойш 1 сарын дараагаас эхэлдэг.

Хэлний бэлтгэлийн дараа их сургууль, мэргэжлийн коллежид элсэх, үндсэн ажилтан болох боломжтой.

Бүрдүүлэх материал:
• Гадаад паспорт — 6 сараас дээш хүчинтэй
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Аттестат, дипломын хуулбар эх хувийн хамт
• Төгссөн сургуулийн тодорхойлолт
• Япон хэлний 150–220 цагийн сертификат (эх хувь)
• Цээж зураг 3×5 см
• Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсэн эсэх лавлагаа
• Ажил, сургуулийн тодорхойлолт
• Батлан даагчийн иргэний үнэмлэх, төрөл садангийн лавлагаа
• Батлан даагчийн ажил цалингийн тодорхойлолт, сүүлийн 3 жилийн цалингийн хүснэгт
• Дансны үлдэгдэл (англи хэлээр), сүүлийн 3 жилийн дансны хуулга

ЭлсэлтХичээл эхлэхБүртгэлийн сүүлийн хугацаа
Өвөл1 сар7 сарын 10
Хавар4 сар10 сарын 10
Зун7 сар1 сарын 10
Намар10 сар5 сарын 10

Их сургуулиуд

Япон улс 780 гаруй их дээд сургуультай бөгөөд мэргэжлийн бүх чиглэлээр гадаад оюутан элсүүлдэг. Англи хэл дээр 100% суралцах хөтөлбөрүүд бий.

Тавигдах шаардлага:
• Боловсрол: бүрэн дунд ба түүнээс дээш
• Хэл: JLPT N2+ эсвэл IELTS 6.0+ / TOEFL iBT 79+
• Хаврын элсэлт (4-р сар): бүртгэл 9–11 сард
• Намрын элсэлт (9/10-р сар): бүртгэл 1–4 сард

Материал: аттестат эсвэл диплом, дүнгийн жагсаалт, хэлний сертификат, суралцах төлөвлөгөө, тодорхойлох захидал, санхүүгийн баталгаа.

Бүртгүүлэх