Дубай
Дубай
ES Dubai-ийн Монгол дахь төлөөлөл. Англи хэл, их сургууль, 14 хоногийн виз.
Хотын тухай
Дубай нь 3,885 км² талбайд орших АНЭУ-ын 7 эмирт улсын нэг. Жилийн дундаж температур 22.5°C. Эдийн засаг, боловсрол, аялал жуулчлалын төв болж 30 жилийн дотор дэлхийн томоохон хотуудтай өрсөлдөх хэмжээнд хүрсэн.
3 сая орчим хүн амын 90 орчим хувь нь 200 гаруй орны мэргэжилтнүүд. Англи хэлтэй хот. 10 гаруй орны 57 их сургууль, дунд сургуулийн салбар Дубайд байдаг. Жилд 11 сая жуулчин хүлээн авдаг.
Англи хэлний хөтөлбөр
Элит Эдүкэйшн нь Дубайн англи хэлний сургууль ES Dubai-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч. ES Dubai хотын төвд байрлаж, 68 орны 1,100 гаруй оюутныг зэрэг сургах хүчин чадалтай.
Сургалт: ерөнхий англи хэл, бизнесийн англи хэл, яриа, авиа зүй, академик англи хэл, олон улсад багшлах CELTA. 7 хоногт 15 цаг болон 30 цагийн хувилбартай. 3, 6, 9, 12 сараар суралцана. Насны доод хязгаар 15+.
Сар бүр эхэлнэ. Хичээл эхлэхээс 1 сарын өмнө бүртгүүлж визний захиалгад орно. Сурах бичиг, тэмдэглэл, хотын газрын зураг багтсан багц олгоно.
Виз 14 хоногт гардаг. Батлан даагчаар байгууллага болон сургууль орно.
• 3 сар, 6 сар — сургалтын виз, 7 хоногт 20 цаг ажиллах эрх
• 1 жил — оршин суух виз, цагийн хязгааргүй ажиллах, мэргэжлээрээ ажиллах боломж
Хэлний дараа Дубай дахь Эмират, Англи, Австрали, АНУ, Канадын салбар сургуульд бакалавр, магистр, докторт элсэх, мөн гуравдагч улсад 2+2, 1+1 хөтөлбөрөөр үргэлжлүүлэх боломжтой.
Материал: гадаад паспорт, цагаан фонтой цээж зураг (файл + хэвлэмэл), иргэний үнэмлэхийн хуулбар.
Их сургуулиуд
Дубайн их сургуулиуд мэргэжлийн чиглэлээр гадаад оюутан элсүүлдэг.
• Боловсрол: ахлах сургуулийн аттестат эсвэл диплом, GPA 75%+
• Хэл: IELTS 5.5–6.5, эсвэл ES Dubai-ийн бэлтгэл анги
• Намар (9-р сар), хавар (1-р сар)
• Зун (5-р сар) — хичээл эхлэхээс 2 сарын өмнө бүртгэнэ
Материал: паспорт, цээж зураг, аттестат эсвэл дипломын англи орчуулга, IELTS/TOEFL, элсэлтийн анкет.
