Elite Education

Хятад

Хятад

Хэлний бэлтгэл, HSK, CSC болон сургуулийн тэтгэлэг. Хавар, намар элсэлттэй.

Орны тухай

БНХАУ нь эртний соёл иргэншилтэй, өнөөдөр эдийн засаг, шинжлэх ухаан, технологиор тэргүүлэгч улс. Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэнь, Ханжоу зэрэг хотууд олон улсын оюутанд аюулгүй кампус, боломжийн өртөгтэй боловсрол санал болгодог.

Жил бүр Монгол болон 190 гаруй орноос 500,000 орчим оюутан засгийн газрын (CSC), мужийн болон сургуулийн тэтгэлгээр суралцдаг.

Хэлний бэлтгэл

Жилд 2 үндсэн элсэлт (хавар, намар). Хичээл эхлэхээс 3–4 сарын өмнө бүртгүүлнэ. Зуны богино анги, CSC тэтгэлгийн элсэлт тусдаа.

Виз: Материал их сургууль руу илгээгдэнэ. Admission Notice болон JW202 маягт 4–6 долоо хоногт ирнэ. Үүгээр Монгол дахь БНХАУ-ын ЭСЯ-нд X1/X2 виз авна. Оюутны байр, кампусын орчин шийдэгдсэн байдаг.

Хэлний дараа HSK 4–5-аар бакалавр, магистрын үндсэн ангид дэвших, 50–100% тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Материал:
• Паспорт — 1 жилээс дээш хүчинтэй
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Аттестат, дипломын нотариатаар баталгаажуулсан англи орчуулга
• Дүнгийн жагсаалт, англи орчуулгатай
• Цээж зураг 3.5×4.5, цагаан фонтой
• Foreigner Physical Examination Form
• Цагдаагийн тодорхойлолт
• Суралцах төлөвлөгөө, хятад эсвэл англи, 500–800 үг
• Магистрт 2 тодорхойлох захидал
• HSK эсвэл IELTS (байвал давуу)
• Батлан даагчийн үнэмлэх, 3,000–5,000 ам.доллартай тэнцэх үлдэгдэл

ЭлсэлтХичээл эхлэхБүртгэлийн сүүлийн хугацаа
Хавар3 сар12 сарын 15
Намар9 сар6 сарын 15
Зуны богино анги7 сар5 сарын 15
CSC тэтгэлэг9 сар3 сарын 1

Их сургуулиуд

3,000 гаруй их сургуульд хятад эсвэл 100% англи хэл дээр бакалавр, магистр, докторт тэтгэлэгтэй элсэх боломжтой.

• Боловсрол: бүрэн дунд (GPA 80%+), бакалавр эсвэл магистр
• Хэл: бакалаврт HSK 4+, магистрт HSK 5+ эсвэл IELTS 6.0+
• CSC ба мужийн тэтгэлэг: 11-р сараас 3-р сар
• Намрын ерөнхий элсэлт: бүртгэл 3–6 сар

Материал: паспорт, аттестат эсвэл диплом, эрүүл мэндийн хуудас, цагдаагийн тодорхойлолт, HSK/IELTS, суралцах төлөвлөгөө, 2 багшийн тодорхойлолт.

Бүртгүүлэх