Шалгалт
TOPIK
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт. 2 шатлал, 6 түвшин.
TOPIK (Test of Proficiency in Korean) нь солонгос хэлийг хоёр дахь хэлээ болгон суралцагчдын түвшинг тодорхойлдог.
TOPIK I шалгалтаар 1, 2-р түвшинд, TOPIK II шалгалтаар 3–6-р түвшинд тэнцэнэ. Солонгост жилд 4 удаа, Монголд жилд 2 удаа авдаг.
TOPIK I: сонсох 40 минут, унших 60 минут, нийт 100 минут.
TOPIK II: сонсох 60, бичих 50, унших 70 минут.
• 1-р түвшин — өдөр тутмын 800 орчим үг: танилцуулах, худалдан авах, хоол захиалах
• 2-р түвшин — 1,500–2,000 үг: утас, шуудан, банк
• 3-р түвшин — өдөр тутмын нийгмийн харилцаа, бичгийн ба ярианы онцлог
• 4-р түвшин — сонин, мэдээ, нийгэм соёлын суурь ойлголт
• 5–6-р түвшин — улс төр, эдийн засаг, нийгэм соёлын мэргэжлийн үг хэллэг
