Шалгалт
JLPT
Япон хэлний ур чадварын шалгалт. N5-аас N1 хүртэл 5 түвшин.
JLPT (Japanese Language Proficiency Test) нь япон хэлийг төрөлх хэлээ болгоогүй хүмүүсийн түвшинг тогтоох шалгалт. Япон сан, Японы боловсролын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг 1984 оноос зохион байгуулж эхэлсэн.
Монголд хүмүүс дараах зорилгоор өгдөг.
• N1, N2 — ажилд орох, хэлний бэлтгэлгүй их сургуульд элсэх, тэтгэлэгт хамрагдах
• N3 — зарим байгууллага дадлагажигчаар авахдаа шаарддаг
• Өөрийн түвшинг тодорхойлох
Түвшний чадвар:
• N1 — нийгмийн өргөн хүрээний япон хэлийг бүрэн ойлгох
• N2 — нийгмийн өргөн хүрээний хэлийг тодорхой хэмжээнд ойлгох
• N3 — өдөр тутмын хэлийг тодорхой түвшинд ойлгох
• N4 — анхан шатыг ойлгох
• N5 — анхан шатыг тодорхой хэмжээнд ойлгох
Тэнцэх оноо (дээд оноо 180, хэсэг бүр 60%-аас дээш):
• N1 — 100
• N2 — 90
• N3 — 95
• N4 — 90
• N5 — 80
Монголд жилд 2 удаа, 7 ба 12-р сарын эхний долоо хоногийн ням гарагт авдаг. Бүртгэл Монгол-Японы төв дээр болдог бөгөөд хугацааг сунгадаггүй. 3×4 хэмжээтэй адилхан цээж зураг 2 хувь, иргэний үнэмлэх, бүртгэлийн хураамж авч очно. Шалгалтад ирэхдээ баллон харандаа, баллуур, үнэмлэх, маягтын хувиа авчирна.
Дүнг шалгалтаас хойш 1 сар орчмын дараа цахимаар харна. Бүртгэлийн үед авсан нууц кодоо хадгална. Сертификат эсвэл онооны хуудсыг Монгол-Японы төвөөс авна.
